Фото: Сахиусан тэнгэрүүд парист...

Дэлхийн хамгийн алдартай загварын шоу болох Victoria`s Secret-ын 2016 оны шоу өчигдөр Францын нийслэл Парис хотноо боллоо.

Энэ жилийн шоунд Victoria’s Secret-ын сахиусан тэнгэрүүд болох Адриана Лима, Алессандра Амбросио, Лили Олдриж, Эльза Хоск, Жасмин Тукс, Жозефин Скривер, Лаис Рибейро, Марта Хант, Роми Стрейд Сара Сампайо, Стелла Максвелл, Тейлор Хилл нар оролцсон байна. Мөн анх удаагаа тус шоунд эгч дүү супермодель болох Жижи Хадид, Белла Хадид нар хамтдаа оролцлоо.

Түүнчлэн шоуны үеэр дуучин Лейди Гага, Бруна Марс, Векенд нар ая дуугаа өргөсөн байна.

Дашрамд дурьдахад, тус шоу энэ сарын 5-нд CBS телевизээр цацагдаж олны хүртээл болох юм.

ФОТО