Опек: Өдөрт олборлох нефтийн хэмжээг 1.2 сая торхоор багасгана

АНУ-ын 45 дах Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Доналд Трампын эхнэр, Тэргүүн хатагтай Мелания Трампын талаар хүргэж байна.

1970 онд төрсөн, өдгөө 46 настай тэрээр Словени буюу Югослав гаралтай бөгөөд 2005 онд Доналд Трамптай гэрлэж, 2006 онд АНУ-ын иргэн болж байжээ. Эцэг Виктор Навс нь Словенийн Коммунист намын гишүүн байсан бөгөөд төрийн өмчит компанид борлуулалтын ажил хийдэг байж. Харин ээж нь хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор ажилладаг байжээ.

16 настайгаасаа загварын салбарт ажиллаж, моделийн гараагаа эхлүүлсэн Меланиа 18 настайдаа Милан явж, загварын агентлагуудтай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн түүхтэй аж.

Меланиа бол Дональд Трампын гурав дахь эхнэр бөгөөд түүнээс 24 насаар дүү юм. Түүнийг Трампын “найдвартай ар тал” гэж хүмүүс ярилцдагаас гадна Словенийн супермодель, үл хөдлөх хөрөнгийн шаггүй чадварлаг бизнес хатагтай хэмээгддэг. Трампын гэр бүлийн мэдэлд өдгөө хэд хэдэн томоохон зочид буудал, хувийн орд харш, худалдааны зориулалттай барилга байгууламж зэргүүд байдаг. Нью-Йорк хотын Манхаттан дүүрэг дэх “Trump Tower” нь хамгийн алдартай нь юм.

 Тэрээр хуримын үеэр Меланиа Трампын өмссөн 200 мянган ам.долларын үнэтэй “Жон Галлиано”-ийн хуримын даашинз олны анхаарлыг ихээр татсан билээ.

 

Меланиа загварын сэтгүүлд нүцгэн зургаа авхуулж байсан АНУ-ын анхны тэргүүн хатагтай болж байна.