148058533515224722_1315971568476644_1747592553_o-768x1024.jpg-Дэлхий дахинаа томуу болоод томуу төст өвчнөөр олон мянган хүн нас барж байна. Энэ нь вакцинжуулалт муу хийгдсэнтэй холбоотой юу?

Жил ирэх  бүр томуу болоод томуу төст өвчний вирус дэлхий нийтээр тархаж, антибиотикт дасан зохицох чадвар нь өндөр болсон. Тиймээс ДЭМБ-аас жил бүрийн томуугийн тархалтыг тандан судалж ямар төрлийн вирус эргэлтэд ихээр байгааг  шинжилж тогтоосны үр дүнд улс орнуудад ямар төрлийн вакцин тараахаа тооцоолдог. Үүний дагуу монгол улсад Франц улсад үйлдвэрлэгдсэн томуугийн гурван хэв шинжийг устгах чадвартай вакцин ирсэн. Манай улсын хувьд 2003 ноос эхлэн томуугийн вакциныг ард иргэддээ хийдэг болсон бөгөөд энэ жилийн хувьд өнгөрөгч долоо хоногоос эхлэн сайн дурын томуугийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүлээд байна.

-Франц улсад үйлдвэрлэгдсэн вакцины гурван төрлийн хэв шинжийг тайлбарлавал?

Юун түрүүнд уг вакциныг эмчид үзүүлсний үндсэн дээр хийлгэх хэрэгтэй. Вакцины насны хүүхдүүд товлын вакцин хийлгэсэн бол хамтад нь хийлгэж болохгүй.

Гурван хэв шинжийн тухайд: А хүрээний H1N1 вирус буюу Калифорни гэж байгаа. Мөн Хонгконгийн А хүрээний H3N2, B хүрээний вирус агуулсан вакцин юм. Эдгээр төрийн вирусуудыг устгах чадвартай гэсэн үг л дээ.

-Иргэд сайн дурын томуугийн дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

Хэрэв томуугийн өвчлөл их байвал ЭМЯ-аас зөвлөмж гаргаж хүүхдүүд олноор цугладаг сургууль, цэцэрлэгт вакцинжуулалтыг идэвхижүүдэг. Ингэхдээ ХӨСҮТ-өөс дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд вакцин тараана. Харин эмнэлгийн эмч ажилчдыг ЭМЯ-наас нэгдсэн журмаар дархлаажуулдаг юм. Иргэдийн хувьд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаалжуулалтын албанд томуугийн вакциныг 15,000 төгрөгөөр хийлгэж болно.

-Томуугийн вакциныг хийлгэхгүй байх эсрэг заалт бий юу?

Эсрэг заалтын хувьд тухайн вакцин ямар хэв шинжийн вирус агуулснаас шалтгаалан харилцан адилгүй. Энэ жилийн Франц улсаас нийлүүлсэн вакцины хувьд тухайн хүний биед ямар нэгэн өвчлөл илрээд хурц үедээ орсон байгаа тохиолдолд хийлгэхийг хориглоно. Мөн уг вакцины найрлагад орсон ямар нэгэн эмийн бодист хэт мэдрэг бол, гармоны бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэж байгаа бол вакцин хийлгэхийг хориглоно. Энэ жилийн томуугийн вакцины хувьд жирэмсэн болоод хөхүүл эмэгтэйчүүд эмчдээ үзүүлээд ямар нэгэн суурь өвчингүй бол хийлгэж болно.

-Хүүхдүүдэд нас заасан уу?

Зургаан сараас дээш настай хүүхдүүд уг вакциныг эмчид үзүүлсэний дараа 0,25 мг тунгаар хийлгэж болно. Харин 3-аас дээш насныхан 0,5 мл-ийн тунгаар хийлгэж болно. Уг вакцин нь өөрөөсөө зүүтэй учир шууд задлаад л гарын бугалганы дельта бучинд тарих зориулалттай юм.

-Таньд баярлалаа.

 

Эх сурвалж : Tug.mn