Ц.МӨНХЖАРГАЛ: Иргэд химийн бодисын савыг хортойг нь мэдсээр байж хүнсний зориулалтаар ашигласаар байна



ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах тэмцэх хэлтсийн Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Ц.Мөнхжаргалтай ярилцлаа.
Өнөөдөр манай улсад химийн хорт бодисын хэрэглээний талаар олон нийт хэр ойлголттой байдаг вэ?
Таны асуултад харуулахаас өмнө нэр томъёоны талаар ойлголт өгөх нь зөв байх. Химийн хорт бодис гэдэг нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх,  улмаар үхэл мөхөлд  хүргэх үйлчилгээтэй химийн бодис тэдгээрийн нэгдлийг хэлж байгаа юм. . Химийн аюултай бодис гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис тэдгээрийн нэгдлийг хэлдэг. . Химийн бодисыг уул уурхай тэслэгээ, үйлдвэр аж ахуйн, мал амьтан, байгаль орчин, арьс ширний үйлдвэр, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн үйлдвэрүүдэд зохих хэмжээгээр хэрэглэж байна.  Сүүлийн жилүүдэд уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор химийн бодисын хэрэглээ өсөн нэмэгдэж байна. БОНХЯ-аас химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах, худалдах, үйлдвэрлэх чиглэлээр 2017 онд давхардсан тоогоор 260 аж ахуйн нэгж 2600 нэр төрлийн химийн бодисын зөвшөөрөл авсан байна. Нэг талдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа юм. Хамгийн гол нь зөв зохистой хэмжээнд л хэрэглэх ёстой.
Хичнээн төрлийн химийн хорт бодис байдаг вэ?
Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд нь эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байдаг. Тавин жилийн өмнө жилдээ 1 сая тонн химийн бодис үйлдвэрлэж байсан бол өнөөдрийн байдлаар 400 сая тонн химийн бодис үйлдвэрлэж, 100 орчим мянган нэр төрлийн химийн бодисыг улс хооронд худалдаалж, жилдээ 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр нээж байна.

Монгол улсад химийн хорт болон аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа 2017 онд 572 аж ахуйн нэгж байсан.

Үүний 16.3 хувийг уул уурхайд, 10.2 хувийг хүнсний үйлдвэрлэлд, 19.3 хувийг арьс ши, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, 28.1 хувийг судалгаа шинжилгээний лаборатори, ерөнхий боловсролын сургуульд, 11.6 хувийг импортлогчид, 14.5 хувийг бусад салбаруудад хэрэглэж байна. Нийтдээ 2288 нэр төрлийн химийн бодис хэрэглэдэг.
Монгол улсад хориглосон химийн хорт бодисууд бас байдаг байх.
Олон улсын хэмжээнд хор аюул нь тогтоогдсон, гэрээ конвенциор хориглосон онцгой хортой, аюултай бодисыг Монгол улсад ашиглахыг хориглосон байдаг. Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор

Монгол улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн бодисын жагсаалтыг баталсан. Уг жагсаалтаар хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд онцгой хортой 31 бодисын ашиглалтыг хязгаарлаж, 126 бодисыг бүр мөсөн хориглосон.

Яагаад гэвэл химийн бодисыг хэмжээнээс нь хэтрүүлбэл гамшгийн түвшинд хүрч хохирол учруулах аюултай. МУ-ын нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглосон химийн хорт аюултай бодис тэдгээрийн нэгдлийг хориглосон химийн бодис, Харин зөвшөөрсөн газарт, заасан зориулалт хэмжээ, тохнологийн дагуу тодорхой хяналтын доор хэрэглэхийг зөвшөөрсөн химийн хорт аюултай бодис гэж байгаа юм.

Ц.МӨНХЖАРГАЛ: Иргэд химийн бодисын савыг хортойг нь мэдсээр байж хүнсний зориулалтаар ашигласаар байна Arslan.mn
Монгол улсын хилээр нэвтэрч буй химийн хорт болон аюултай бодист тавьж буй хяналт, шалгалтын талаар.
 Энэ асуудалд гаалийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хуулийн дагуу хяналт тавина. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг үндсэлэн эрх бүхий байгууллагаас олгогдсон химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамнуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах тусгай зөвшөөрөлтэй эсэхэд хяналт тавин шалгалт явуулдаг. Химийн аюултай хорт бодис нь хуульд заасны дагуу бүтээгдэхүүний зориулалт, чанарын төлөв байдал нь сав, баглаа, боодол, хаяг, шошго, бусад мэдээлэлтэй байх ёстой. Энэ хүрээнд химийн хортой болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмыг Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2007 оны 151/126/52 дугаар тушаалаар баталсан.
Голчон ямар зөрчлүүд гарч байна вэ?
Химийн хортой болон аюултай бодисын хууль тогтоомж зөрчих, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд цөөнгүй гарч байна. Тиймээс химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж “Эрүүгийн хуулийн 24.3 дүгээр зүйлийг шинээр нэмж оруулсан байна.
Нийтлэг зөрчлүүд гэвэл
-Онцгой хортой химийн бодис мөнгөн ус, цианит натрийг зохих байнууллагын зөвшөөрөлгүйгээр импортлох, ашиглах
- Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах, журмыг зөрчих - Химийн бодисын эрсдлийн үнэлгээг хийлгэдэггүй, дотоодын хяналтгүй
- Монгол улсад ашиглахыг хязгаарласан цианит натри зэрэг онцгой хортой химийн бодисыг ашиглан үйлдвэрлэл явуулж буй зарим аж ахуйн нэгж байгууллага шаардлага хангахааргүй техник, технологиор үйлдвэрлэл явуулж байгаагаас хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх гэх мэт . Мөн хилийн боомт дээр илэрч байгаа зөрчлүүд гэвэл хаяг шошгогүй, экспортлогч улсын дагалдах баримт бичгийн бүрдэл дутуу, холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаггүй, зөвшөөрөлгүй боомтоор хууль бусаар химийн бодисыг хил нэвтрүүлэхийг завдах зэрэг хэрэг зөрчлүүд их гарч байна.
Уул уурхайд химийн хортой бодисыг ашигласнаар  байгаль орчинд бохирдол үүсэх гол нөхцөлүүдийн нэг болж байна.
Тийм ээ. Манай оронд уул уурхай, үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр химийн бодисын хэрэглээ эрс нэмэгдэн аюултай хог хаягдал нэмэгдэж байгаа хэдий ч тэдгээрийг устгах үйлдвэр, цэг байгууламж байхгүй учир байгаль орчинд алдагдаж бохирдол үүсэх нөхцөл бүрдээд байна.

Нөгөө талаас химийн бодисын савыг ард иргэд угааж цэвэрлээд хүнс хадгалах зориулалтаар ашиглаж байгаа нь эргээд эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл байдаг.

Химийн хортой болон аюултай бодисыг хууль бусаар оруулж ирэх, тээвэрлэх, хил нэврүүлэх зэрэг гэмт хэрэг үйлдвэл ямар хариуцлага тооцох вэ?
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлд зааснаар Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол 5400000-27 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол 10-40 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж 20-120 сая төгрөгөөр торгох ял шийтгэнэ. Улмаар хүний амв нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 40-200 сая төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Мөн химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж, хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих арга хэмжээг авдаг.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ