Онцгой байдлын байгууллагад тусгай зориулалтын 30 автомашин хүлээлгэж өглөө



Онцгой байдлын байгууллагад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, “ISUZU” маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин, гал түймэр унтраах, аврах ажиллагааны “ISUZU” маркийн хоёр тоннын багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин, хүн тээврийн “IVECO” маркийн 11 хүний суудалтай зургаан автомашин, эмнэлгийн зориулалттай “KIA” маркийн иж бүрэн эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон хоёр автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилан өгсөн юм. 

Эдгээр автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт техник бүхий иж бүр тоноглогдсон, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, түүнээс үүдэх гарах хохирлыг бууруулах давуу талтай аж.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ