Ч.Номин: "Соёлын ваучер"-ыг төсөвт тусгаагүй



Олон нийтийн шүүмжлэл дагуулж буй "соёлын ваучер"-ын асуудлаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин цахим хуудастаа тайлбар мэдээлэл нийтэлжээ. 

Тэрбээр "УИХ-ын чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн зарим зүйл, заалтыг хасах тухай хэлэлцүүлэгт гишүүдийн олонх буюу 62.1 хувь нь татгалзсан санал өгснөөр тус хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд ССАЖЗ-ын сайдын хувьд миний оролцооноос үл хамаарах шийдвэр юм.

ЗГ-ын зүгээс төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, ард иргэдийн санал, шүүмжид хүндэтгэлтэй хандаж хүүхэд залуусын “Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суухгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн байна. 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ