Оюутнуудын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар оюутнууд хэвлэлийн хурал хийж байна.
Тэдний төлөөлөл " Их сургуулиудыг салгаж, нийлүүлж байгаа нь оюутнуудыг хохироож байна. Бид МУИС-ийг биш Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг сонгож суралцахаар орж ирсэн. Манай сургууль бизнесийн гарааг эхлүүлж өгдөг, эко сургууль. Энэ сургуулийг сонгоод суралцахаар элссэн байтал МУИС-тай нэгтгэсэн. Шинэ элсэгчийн хувьд миний сонгох эрхийг зөрчиж байна. Надтай адил ийм сонголт хийсэн бүх оюутны өмнөөс гомдолтой байна.
Энэ шийдвэрийг танилцуулсны дараа маш олон сөрөг сэтгэгдэл гарсан." гэв.