Сангийн яам ирэх оны улсын төсвийн төслийг пүрэв гарагт УИХ-ын даргад өргөн барина. Сангийн яамны мэргэжилтнүүд төсвийн төслийг боловсруулж дуусжээ.
Тэгвэл ирэх онд цахилгааны тарифийн үнэ нэмэгдэх эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлан "Өрхийн тарифыг хэвээр үлдээж, аж ахуйн нэгжийн тарифыг чөлөөлөхөөр болж байгаа. Эрчим хүчний салбарын томоохон хөрөнгө оруулалтыг төсвөөс хийж байгаа." гэв.