НӨАТ-ын сугалааны тохирол ирэх сараас ДАХИН ЭХЭЛНЭ



Түр зогсоогоод байсан НӨАТ-ын сугалааны тохирол ирэх аравдугаар сард шинэчилсэн хувилбараар явагдахаар болжээ. Ингэхдээ 2022 оны есдүгээр сарын төлбөрийн баримтаар сугалааг явуулахыг Татварын албаныхан мэдэгдээд буй.  Тиймээс иргэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа заавал авч, авсан баримтаа марталгүй баталгаажуулахыг зөвлөлөө. НӨАТ-ын сугалааны шууд тохирол аравдугаар сарын 12-ны лхагва гарагийн 13:00 цагт эхэлнэ.

Энэ удаагийн тохирлыг 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаар явуулна бөгөөд,

НӨАТ-ын сугалааны тохиролд:

3 орон таарвал 40,000 төгрөг

4 орон таарвал 60,000 төгрөг

5 орон таарвал 100,000 төгрөг

6 орон таарвал 500,000 төгрөг

7 орон таарвал 5,000,000 төгрөг

8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.

Сугалааны тохирлыг Ebarimt аппликэйшний сугалаа цэсээр шууд үзэх боломжтой болжээ. Ингэхийн тулд “EBARIMT APP”-ыг update хийж шинэчлэгдэх юм байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ