Х.Нямбаатар: Гэмтэл авсан монгол залуу нас барсан. ОХУ-ын иргэнийг яллагдагчаар татан, ШАЛГАЖ БАЙНА



ОХУ-ын иргэн монгол иргэнийг алхаар цохиж гэмтээсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тухайн иргэний биеийн байдал хүнд байсны улмаас нас баржээ. Энэ асуудалтай холбогдуулан ОХУ-ын иргэнд ямар хариуцлага хүлээлгэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодруулахад,

Тэрбээр "Тухайн иргэнийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. ОХУ-ын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахих үүрэгтэй. Манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авна" гэжээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ