34 болон 44 настай багш мэргэжилтэй эгч дүүс бусдыг залилан мэхэлсэн хэргээр шүүхэд дуудагджээ.
Тодруулбал, тэд бүлэглэн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 71 удаагийн үйлдлээр иргэн Угаас дансаар болон бэлнээр 248.885.000 төгрөг залилан авчээ.
Эл хэргийг анхан шатны шүүх хянаж үзээд нэгийг нь 10 сая, нөгөөг нь 15 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Хохирогч У энэ шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан ч давж заалдах шатны шүүхээс гомдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа