УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 05-ны орой 12 цагийн үед АТГ-аас хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Түүнийг цагдан хорих хугацаа өнгөрсөн баасан гарагийн 12 цагийн үед дуусах байсан бөгөөд прокуророос түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ.
Гэвч Ж.Бат-Эрдэнэ шүүгчээс татгалзсанаар цагдан хорионы шүүх хурал хойшилж, Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаа дууссан тул сулласан байна. Хуулиараа шүүхээс захирамж гараагүй бол 48 цагийн хугацаагаар цагдан хорьсон хүнийг шууд суллах ёстой юм. Ж.БатЭрдэнэ шүүгчээсээ татгалзсанаар цаг хожиж буй бололтой. Түүнийг цагдан хорих шүүх хурлыг өнөөдөр /2022.10.10/ товлож болзошгүй.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа