ҮЙЛ ЯВДАЛ: Чингис хааны музейг нээж, төрийн 9 хөлт цагаан тугийг зална



Аравдугаар сарын 11-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд: УИХ-ын Нийгмийн бодлого, Төсөв, Аюулгүй байдал гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороод хуралдана.

09.30 цагт МҮХАҮТ-аас “Хүнд суртлын индекс-2022” судалгааны дүнг танилцуулна.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Буриадын сан”, “Холун хатны үрс” ТББ-аас ОХУ-аас ирж буй халимаг, буриадуудад туслах аян эхлүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Чингис хаан, хаад язгууртны музейг албан ёсоор нээж, төрийн есөн хөлт цагаан тугийг зална.

12:00 цагт Иргэн Ч.Мөнхбаярыг БНХАУ хилээ хаахад хүргэсэн гэж буруутгасан тухай өмгөөлөгчид нь мэдээлэл хийнэ.

НҮБ-ын Хүүхдийн сан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам,ХНХЯ хамтран “Технологийн салбар дахь охидын манлайлал” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ