УХТЭ-т Эрт илрүүлэг үзлэг,оношилгоонд БЗД-ийн 8,17-р хорооны 1500 гаруй иргэд хамрагдаад байна



2022 оны тавдугаар сарын 1-нээс бүх нийтийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг эхэлж улс орон даяар иргэд идэвхтэй хамрагдаж байна.  
УХТЭ-ийн хувьд тавдугаар сарын 1-нээс БЗД-ийн 8,17-р хорооны  18-аас дээш насны иргэдийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг хийж байгаа.
Өнөөдрийн байдлаар 1500 гаруй иргэн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсанаас иргэдийн дунд хоол боловсруулах замын эмгэг түлхүү ажиглагдаж байгаа бөгөөд 18-30 насны залуучуудын дунд бөөр, шээс дамжуулах замын эмгэгүүд , 45-аас дээш насныхны дунд зүрх судасны эмгэгүүд шинээр түлхүү оношлогдож байна.
900 орчим иргэдэд улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсанаас 30 орчим хувьд нь хавдрын урьтал эмгэгүүд илэрсэн. Үүнээс 27 хүнд эсийн нарийн шинжилгээнд хамрагдаж, нэг хүнд ходоодны хавдар оношлогдсон байна.
18-аас дээш насны иргэд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээндээ хамрагдахын тулд ЭМД-аа 2019 оноос хойш бүрэн төлсөн байх шаардлагатай. 
Иргэн та 21 хоногийн дотор тухайн насны багцад багтсан шинжилгээг бүрэн өгөх шаардлагатай бөгөөд аль нэг шинжилгээ нь дутуу тохиолдолд эмчийн дүгнэлт гарах боломжгүй гэдгийг анхаарна уу. 
Мөн E-Mongolia төрийн нэгдсэн цахим системээс шинжилгээний хариу болон эмчийн дүгнэлтээ авах боломжтой юм. 
Та өөрийн харьяа өрхийн эмнэлэгтээ биеэр очиж эсвэл утсаар холбогдон аль эмнэлэгт хэзээ хамрагдах вэ гэдэг мэдээллийг аван сонгогдсон эрүүл мэндийн байгууллагаас багцийн үйлчилгээгээ аваарай.  
Шинжилгээнд ирэхдээ хувийн бэлтгэлээ хангасан байх шаардлагатай бөгөөд хагас өдрийн цалинтай чөлөөг албан байгууллагаасаа авах боломжтой байдаг.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ