“Охидын“ гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ЁСГҮЙ



Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр.

"Охидын" гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүйг БШУЯ-наас зарлалаа. Өсвөр насны охид, хөвгүүд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан, өөрөө хүссэн үедээ сайн дураараа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, анхан шатны тусламж үйлчилгээ авдаг байх ээлтэй орчныг бүрдүүлнэ гэдгийг тус яамнаас мэдээлэв.
2018 онд UN Human Rights Council, UN Women болон ДЭМБ-уудаас охидын үзлэг нь эмэгтэйчүүдийг

  • өвтгөсөн,
  • доромжилсон,
  • сэтгэл зүйн гэмтэл учруулсан,
  • бэлгийн халдашгүй байдалд бүдүүлгээр халдсан,
  • хүчирхийлэлт үйлдэл гэж үзэн, ач холбогдолгүй тул таслан зогсоохыг уриалсан байдаг.

Охидын үзлэг нь хүний эрхийн зөрчил, жендэрийн ялгаварлан гадуурхалт гэдгийг боловсролын байгууллагууд онцолж байна.

ЭМДЕГ-аас "Эрүүл мэндийн даатгалын сангийн бодлого охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгддэг. Тухайлбал, жирэмсний хяналтын багц болон эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хөх, умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцаж байна. Ингэснээр охид, эмэгтэйчүүд ЭМД-аараа аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоонд хамрагдахаас гадна олон төрлийн өвчний үед даатгалаараа тусламж, үйлчилгээ авч эмчлүүлэх бүрэн боломжтой" гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ