С.Энхболд: Сумдын түвшинд эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийг НЭГ ШАТ АХИУЛЛАА



Орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд “Ковид-19-ийн халдварын үеийн эмчилгээ, оношилгоо, хүчилтөрөгч эмчилгээний чадавхийг сайжруулах” сургалтын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт боллоо.

Хүүхдийг Ивээх Сан,  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хүрээнд тус сургалтыг 2022 оны 6-9 дүгээр сард зохион байгуулж, Улаанбаатар хот,  21 аймаг болон бүх сумын эмч, ажилтнуудыг хамруулсан байна.

Мөн энэ үеэр төслөөс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд нэн чухал хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийг 21 аймгийн 200 сумдын эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө.

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 2021-2022 онуудад улс орон даяар буюу аймгийн Эрүүд мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд зэрэгт 25  хүчилтөрөгчийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан ба энэ үетэй давхцан 21 аймгийн 200 сумын эмнэлэгт хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийг өгснөөр улс орон даяар хүчилтөрөгчийн хэрэгцээг цогцоор нь шийдсэн сайн ажил болж чадлаа.

Ингэснээр сумын алсагдсан эрүүл мэндийн байгууллагууд коронавируст халдварын үеийн болон бусад эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс заслын тусламж үйлчилгээнд төдийгүй хүнд өвчтөнүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт зөөвөрлөхдөө илүү цэвэр хүчилтөрөгчийг баллоноор хэрэглэх боломжийг хүртээмжтэй болгож байна.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хүүхдийг Ивээх Сан,  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр  “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь” төслийг амжилттай хэрэгжүүлээд өнөөдөр сургалтын хаалтын хурлаа хийж байна. Сургалт нь орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд хийгдсэн учир маш үр дүнтэй болсон. 

Амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг үзүүлээд дараагийн шатанд шилжүүлэнэ гэдэг бол маш том эрсдэлтэй ажиллагаа байдаг. Тиймээс анхан шатны тусламж үйлчилгээнд энэ төрлийн сургалт, дагалдах хэрэгслүүдийг ашиглах чадвартай мэрэгжилтнүүд  маш чухал байдаг бөгөөд энэ удаагийн сургалт нэгжийн түвшинд хүрсэн нь хамгийн том үр дүн байлаа. Энэхүү төслийг дэмжиж хамтран ажилласан  Хүүхдийг Ивээх Сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон бусад хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье. 

ЭМЯ-наас анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, чадавхжуулах, хүний нөөц тал дээр томоохон бодлогын алхмуудыг хийхээр БШУЯ, АШУҮИС-тай хамтран ажлын хэсэг гарч,  ажиллаж байна. Бодиттой үр дүнгүүд эхнээсээ гарч байгаа бөгөөд дэлгэнгүй мэдээллийн удахгүй та бүхэндээ дуулгах болно." гэв.

Монгол Улсын хэмжээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд хүчилтөрөгч эмчилгээний чадавхийг үнэлэн 200 суманд хүчилтөрөгчийн баллон, бүтэн жил хэрэглэгдэх дагалдах хэрэгслийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвүүдэд өнөөдөр ийнхүү гардуулж өглөө. Энэ бол сумын эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн чанар, хүртээмж, үйлчилгээг нэг шат ахиулж буй алхам юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ