ХӨСҮТ: “Дархлаажуулалтын сувилахуй судлал” сувилагчийн төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх хичээлийн жилийн НЭЭЛТ БОЛЛОО



“Дархлаажуулалтын сувилахуй судлал” сувилагчийн төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтын 2022-2023 оны намрын хичээлийн жилийн нээлт боллоо.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран зохион байгуулдаг “Ариутгал судлал”, “Халдвартын сувилахуй судлал”, “Дархлаажуулалтын сувилахуй судлал” сувилагчийн төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтын 2022-2023 оны намрын хичээлийн жилийн нээлтэд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв-ийн ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан “ХӨСҮТ –ИЙН ТАНИЛЦУУЛГА”, “ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдвээр чиглүүлэх лекц уншиж, 21 аймаг, 9-н дүүргээс ирж суралцаж буй 140 гаруй суралцагч нарт сурлагын өндөр амжилт хүсэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ