СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мал ачиж явсан ачааны автомашин ОНХОЛДЖЭЭ



Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн “Сүүжийн даваа” гэдэг газарт авто замын зорчих хэсэгт ачааны автомашин онхолдож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан тухай дуудлагыг аравдугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 45 км зам туулан очиход Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд мал ачиж явсан иргэн Е-ийн “Хино-FS275S” загварын ачааны автомашин онхолдсон байсныг 07:55 цагт татаж босгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ