Ц.Батболд: Өргөө амаржих газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Цаашид удирдлагын багийн тогтвортой байдлыг хангаж ажиллана



Өргөө амаржих газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболдоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр  "Эрүүл мэндийн сайдын сэлгэн ажиллах тухай тушаалын дагуу өнөөдөр Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлаар түр томилогдоод хагас өдөр ажиллаж байна. Одоогийн байдлаар Өргөө амаржих газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Цагийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгвөл, Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ажилчид нь дотроо хуваагдсан, хуучин ажиллаж байсан захирлын баг болон Үйлдвэрчний эвлэлийн хороо гээд  бүлэг болсон асуудлууд байна. Захирлын зөвлөлийн гишүүдтэй нэг бүрчлэн уулзлаа.

Мөн надтай хамтарч ЭМЯ-аас зөвлөн туслах баг буюу ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ахлуулсан баг хамт ажиллаж байна. ЭМЯ-ны ёс зүйн хороо дүгнэлтээ гаргасан юм байна. Мөн Хяналт үнэлгээ аудитын газраас өнгөрсөн 8 дугаар сард шалгалт орсон  байна. Эмнэлэгт удирдлагын багт шалгалтаар ирүүлсэн хугацаатай 9 зөвлөмжөөс нэгийг л биелүүлсэн зэрэг асуудлууд байна. Дээрээс нь удирдлагын баг, бүрэлдэхүүнд  ажиллаж байгаа хүмүүс ёс зүйн харьцаа доголдол гаргасан гэсэн дүгнэлт гарсан байна. Гэтэл дүгнэлт нь гарсан байхад одоо хүртэл ажлаа хийгээд байж байгаа асуудал байна.

Ажлаа аваад эмнэлгийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцаж,  хэд хэдэн асуудлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Нэгдүгээрт, хамгийн түрүүнд сахилга хариуцлага ёс зүйг баримтлах ёстой гэсэн зарчим тавина.  Хоёрдугаарт, хүний нөөцийн дутагдал үүсээд байгаа газрууд дээр мэргэжилтэн авч ажиллуулах байдлыг судалж байна. Гуравдугаарт, ЭМЯ-ны ёс зүйн дүгнэлт болон хяналт шинжилгээ үнэлгээний дүгнэлт гарсан учир  Төрөлт үйл ажиллагаа эрхэлсэн захирал П.Эрдэнэцэцэг, Дотоод хяналтын ажилтан Гарамханд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарлаа. Шийдвэрийг холбогдох хүмүүс  танилцуулаад сонгох ажиллагаа явагдана.

Мөн удирдлагын зөвлөлийн гишүүдээс ажлаа тааруухан хийж байгаа, ажилдаа эзэн болоогүй хүмүүс байна. Жишээлбэл, эмнэлгийн Чанарын үйл ажиллагаа бол зогссон байдалтай байна. Өдөр тутмын үйл ажиллагаа тоон мэдээллүүд нь тодорхой бус, санхүү дээр бас тендерүүд зарлагдаад буцаад дахиад зарлагдсан байдал ажиглагдаж байна.  Эмийн үнэ өссөн байдалтай, өмч хамгааллын байнгын зөвлөл болон эдийн засагч нар хоорондоо дотоод ажлын уялдаа сул байгаа нь ажиглагдаж байна.

Түүнчлэн эмнэлгийн ажилчид бие биеэ хүндлэх харьцаа хандлагын асуудал яригдаж байна. Ийм байдал байгаа учраас сошиалаар асуудлууд яваад байна. Үүнийг аль болох хурдан засаж залруулах үүрэг надад хүлээлгэсэн. Тиймээс нэн даруй энэ байдлыг засаж удирдлагын багийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах талаас шуурхай арга хэмжээ авч ажиллана." гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ