Б.Жаргалсайхан: Авто замыг цахимжуулах ЯМАР ХЭРЭГТЭЙ ВЭ...



Улс төрч Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудастаа "Авто замыг төлбөр хураах цэгийг цахимжуулах ямар ач холбогдолтой юм бэ гэсэн асуулт гарч ирэх байх. Мөнгө хураадаг хүүхнүүдийг хянах биз гэж хайнга хандаж болохгүй юм.

Нийслэлийн цахим хөгжил, технологийн газрын дарга О.Чинзориг “Нийт 34 хаалганаас 21-ийг нь цахим хэлбэрт шилжүүлнэ. Дугаар таних системээр дугаарыг таньж жолоочийн бүртгүүлсэн банкны картаас мөнгө автоматаар шилжинэ.

Тээврийн товчоогоор орж ирэх бүх тээврийн хэрэгслийг бүртгэж зөрчилтэй тээврийн хэрэгслийг цахимаар шалгаж цаашид тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэргийг бууруулахад хувь нэмэр оруулна. Тус үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон, холбогдох байгууллагатай тохирсон” гэлээ.

Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулсанаар торгуулиа төлөөгүй жолооч нар хүндрэлтэй нүүр тулна. Нэг жолооч 101-235 удаа торгуульсан жишээ байдаг агаад 4-5 сая торгууль эзнээ хүлээж буй. Нийт жолооч нар 60 хувь торгуулиа төлж үлдсэн 40 хувь чихгүй толгойлон сүнгэнүүлж явдаг ажгуу. Өнгөрсөн оны 27 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна. Өнгөрсөн жил жолооч нарыг “Өршөөлийн хууль”-д хамрагдсан хэдий төлөгдөөгүй хэвээр байгаа юм.

Цахим хэлбэрт шилжсэнээр хяналт сайжирч татвараа төлөөгүй, торгуулиа мартсан жолооч нартай “ухаалаг системээр” тэмцэх болно. 200 удаа торгуульсан жолоочийг яаж дүрмээ мөрддөг болгох вэ гэдэг дараа дараачийн асуудал болж байгаа юм.

Цагдаатай бус ухаалаг системтэй дүрэмгүй жолооч нүүр тулах нь зөв шийдэл юм. Цаашдаа торгуулиа, татвараа төлсөн жолооч хөдөлгөөнд оролцож автомашины түгжрэл бууруулахад тодорхой хэмжээний нэмэр болох болов уу" хэмээн нийтэлжээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ