Сантехникчдийн “Алтан газов” уралдаант тэмцээний ШИЛДГҮҮД тодорлоо



Энэ сарын 14-нд зохион байгуулагдсан ажил мэргэжлийн сонгон шалгаруулах Сантехникчдийн “Алтан газов” уралдаант тэмцээний шилдгүүд шагнал гардуулах хүндэтгэлийн тоглолт /2022.10.21/-нд МҮЭСТО-нд боллоо.

Жил бүрийн энэ үед “Алтан газов” сантехникийн засварчдын ажил мэргэжлийн сонгон шалгаруулах уралдааныг “Монголын сантехникчдийн хөгжлийн нийгэмлэг” орон сууц нийтийн аж ахуйн салбарын нийт засварчдын дунд зохион байгуулдаг билээ.

Ингэснээр орон сууц нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл, ажлын онцгой амжилт гаргаж салбарын бүтээн байгуулалт, үйлчилгээний ажилтны нэр хүндийг өсгөх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан сантехникийн засварчдыг шалгаруулан, шагнаж алдаршуулах зорилготой юм.

Arslan.mn

Энэхүү уралдаанд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын салбар төвүүд болон “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв” ТББ, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-ын гишүүн компаниудаас шалгарсан шилдэг сантехникийн засварчид оролцсон бөгөөд ган хоолойгоор бэлдэц бэлдэх, PVC хоолойгоор угсралт хийх, мэдлэг сорих онол гэсэн төрлүүдээр өрсөлдөж, төрөл бүрээс шалгарсан засварчид алт, мөнгө, хүрэл медалиуд хүртэж, дээрх төрлүүдийн нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан гурван засварчин “Алтан газов-2022” цомын эзэн боллоо.

Arslan.mn

“АЛТАН ГАЗОВ-2022” ЦОМЫН ЭЗНЭЭР

  • ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12"-ын сантехникийн засварчин Г.Мөнх-Эрдэнэ
  • ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2”-ын сантехникийн засварчин А.Бааяа
  • “Опен хаус өнө” ХХК-ийн сантехникийн засварчин С.Нэргүй

ГАН ХООЛОЙГООР БЭЛДЭЦ БЭЛДЭХ ТӨРӨЛД:

Алтан медаль

  • ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13”-ын сантехникийн засварчин А.Сундуйдорж

Мөнгөн медаль

  • “Монватер” ХХК-ийн сантехникийн засварчин Д.Гансүх

Хүрэл медаль

  • ОСНААУГ-ын “Баруун түгээх төв”-ийн сантехникийн засварчин Б.Сүхчулуун

PVC ШУГАМЫН УГСРАЛТЫН ТӨРӨЛД:

Алтан медаль

  • “Туул арвижих өргөө” ХХК-ийн сантехникийн засварчин Ж.Батзориг

Мөнгөн медаль

  • “ Монтс” ХХК-ийн сантехникийн засварчин М.Мягмаррагчаа

Хүрэл медаль

  • ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-9”-ийн сантехникийн засварчин Ж.Баярзолбоо

МЭДЛЭГ СОРИХ ОНОЛЫН ТӨРӨЛД:

Алтан медаль

  • “Адтай ноён” ХХК-ийн сантехникийн засварчин О.Мөнхбаатар

Мөнгөн медаль

  • “Баянмонгол хотхон” ХХК-ийн сантехникийн засварчин М.Болд-Эрдэнэ

Хүрэл медаль

  • “Ганбиж” ХХК-ийн сантехникийн засварчин Б.Батболд тус тус хүртлээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ