Эрүүл мэндийн яамнаас алсын түргэний шинэ машин хүлээлгэж өглөө
2022 оны 8 сарын 9-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд УНТЭ-т алсын түргэний зориулалтаар ашиглах 0 гйүлттэй шинэ Prdado 150 маркийн авто машиныг гардуулж өглөө.
УНТЭ нь улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эмч, мэргэжилтнүүд хөдөө орон нутагт тогтмол дуудагдаж ажилладаг билээ. Алсын түргэний машины парк шинэчлэгдсэнээр эмч ажилчдын маань аюулгүй байдалд том ахиц гарч эмчилгээ, үйлчилгээний түргэн шуурхай, найдвартай байдлын баталгаа хангагдаж байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмнэлэг өөрийн эх үүсвэрээр засвар үйлчилгээ, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байгаа ч ЭМЯ-ны энэ удаагийн дэмжлэг нь эмч ажилчдын ажлын урмыг сэргээсэн үйл явдал боллоо.
Алтан шар зам нь өлзийтэй байж олон газар хүрч, тусламж үйлчилгээгээ хүргэх болтугай.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа