СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуслангийн бүст хоёр давхар байшин шатаж байсныг хоёр цаг ажиллаж унтраажээ



Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Санзайн задгайд байшин татаж байгаа тухай дуудлага өчигдөр 18:37 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 10×12 метрийн хэмжээтэй хоёр давхар байшин шатаж байсныг хоёр цаг ажиллаж унтраасан байна. 

Онцгой байдлын албанаас иргэдэд хандан зуслангийн бүс дэх гэр, орон сууцны галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ