Мас-рестлингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-6-нд Узбекистаны Алмалык хотод болж өндөрлөлөө.
Долоон орны баг өрсөлдсөн тэмцээнд Монголын мас-рестлингийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнгээр ахлуулсан манай улсын 18 тамирчин оролцсон. Тэд насанд хүрэгчдийн ангилалд 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн. Харин өсвөр үеийн тамирчид маань 1 алт, 3 хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байр эзлэв. Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медаль хүртсэн Хөхөөгийн Мөнхтуяа үнэмлэхүй жинд медалиа ихэрлүүлсэн юм.
Монголын модон барилдааны тамирчид тивийн аваргад анх удаа оролцож нийт 13 медальтай эх орондоо ирэхээр боллоо. Өсвөр үеийн охидын 50 кг-ын жинд Говь-Алтай аймгийн тамирчин Түвшинбаярын Дөлгөөнтуяа алтан медаль хүртэж Монголын мас-рестлингийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа