Согтуу жолооч урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсоноос автомашинтай мөргөлдөж нэг хүн гэмтжээ



Согтуу жолооч урсгал сөрж, эсрэг урсгалын суудлын автомашиныг мөргөж, автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Онцгой байдлын газарт арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 00:26 цагт хоёр машин мөргөлдөж,н автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага иржээ. Улмаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ослын газар очиход Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн урд талын автозамын зорчих хэсэгт иргэн Б /39 нас, эрэгтэй/ Кантер загварын бага оврын ачааны автомашиныг согтуугаар жолоодож явахдаа эсрэг урсгалд орж, урдаас ирж явсан “Приус 30” загварын суудлын автомашиныг мөргөж, автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг алба хаагчид 17 минут ажиллан тухайн иргэнийг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ