ҮЙЛ ЯВДАЛ: ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлнэ



Арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн үйл явдлын тойм:

-Төрийн ордонд Засгийн газрын хуралдаан болно.
11.30 цагт: ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт болон шинээр бүртгэгдсэн коронавирусийн талаар мэдээлнэ. Утас: 8964-7777.

11.30-13.30 цагт: Монголын Үндэсний музейд “Ухаант Цэцэнхүүгийн аялал" музейн боловсролын хөтөлбөр зохион байгуулна. Энэхүү хөтөлбөр нь Монгол угсаатны уламжлалт хувцас хэрэглэлийн түүхэн эх сурвалж болон хэрэглээ соёлыг ирээдүй хойч үедээ танин мэдүүлэх, сурталчлах зорилготой юм. 

15.30 цагт: "Русский дом"-д ОХУ-ын их, дээд сургуулийн төлөөлөл (Хойд Дорнодын Холбооны их сургууль, Арктикын Соёл урлагийн дээд сургууль, Якутын Хөгжмийн дээд сургууль) болон Боловсролын ерөнхий газар, Edurussia байгууллагууд хамтран тэтгэлэгт боловсролын талаар мэдээлнэ. Утас: 9919-6326, 9555-6680.

-“Хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоо” олон талт цахим хэлэлцүүлэг болно.
-Монгол Улсын Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн “Тэмүүлэл” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ