Ц.Билэгтсайхан: Томуугийн идэвхжил цаашид нэмэгдэх хандлагатай



ЭМЯ, ХӨСҮТ, Томуугийн Үндэсний төвөөс томуу, коронавируст халдварын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Томуугийн үндэсний аравдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд “Томуу, коронавируст халдвар (КОВИД-19)-ийн харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх, томуугийн болзошгүй цартахлын бэлэн байдлыг хангах” зорилгийн дор ЭМЯ, яамны харьяа байгууллага, аймаг, нийслэлийн ЭМГ, ӨЭМТ, НЭ болон БШУЯ, ОБЕГ, ГЕГ-ын Хилийн хорио цээрийн газар, МХЕГ, АШУҮИС, аймаг, дүүргийн ЗДТГ, ОБГ, ЗӨСТ, ДЭМБ-ын төлөөлөл 400 гаруй мэргэжилтэн оролцож байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Манай улс коронавируст цар тахлыг хохирол багатай даван туулж чадсан. Гэвч томуу, томуу төст өвчний идэвхжил цаашид нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ачаалал үүсгэх хандлагатай байна. Тухайлбал, 2022-2023 онд цар тахлын шинэ хувилбар болон томуугийн томоохон давлагаатай хавсарсан жил болохыг олон улсын судлаачид анхааруулж байгаа юм. Иймд бид цар тахалтай тэмцсэн үеийн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлага тулгараад байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд томуугийн эсрэг 649,560 тун вакциныг бага насны хүүхэд, жирэмсэн болон 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүн амд хийсэн. Харин энэ жил 545,000 тун вакциныг захиалж, вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Мөн сэргийлэлт болон тандалтыг ДЭМБ-ын шинэ зөвлөмжийн дагуу хийнэ. Улсын хэмжээнд 15 аймаг томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшинд байгаа. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид 79 сорьцод илрүүлэх шинжилгээ хийхэд 21.5 хувьд риновирус, 2.5 хувьд бокавирус, 1.3 хувьд амьсгалын замын синцитиал вирус тус тус илэрсэн” гэлээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ