Д.Оюунгэрэл: Бага насны хүүхдүүд хөнгөн хэлбэрийн томуугаар өвдөх нь их байна. Энэ үед хүндрэхээс сэргийлж, дархлааг дэмжих хэрэгтэй



Томуу, томуу төст өвчний цаг үеийн байдлаар ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн тархвар судлаач  эмч Д.Оюунгэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын хэмжээнд  амбулаториор эмнэлгийн тусламж авч байгаа хүмүүсийн 8 орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаа. Үүнээс Улаанбаатар хотын хувьд 9,  орон нутагт 7 орчим хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хандаж байна.

Насны бүлгээр нь авч үзвэл 95 хувь нь хүүхэд байгаа бөгөөд үүний 60 хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Сүүлийн долоо хоногийн байдлыг харвал томуу, томуу төст  өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа.

Улсын хэмжээнд нийт эмнэлэгт хэвтэгсдийн  13 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгаатай хүмүүс эзэлж байна. Уушгины хатгаатай хүмүүсийн 90 орчим  хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүн дотроо 80 орчим хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.

Ковид-19-ийн жилүүдтэй харьцуулахад томуу, томуу төст өвчлөл энэ жил нэлээд өндөр бүртгэгдэх магадлалтай байна. Тиймээс бага насны хүүхдийг дулаан хувцаслаж, гадуур гарахдаа маск зүүх , гараа угаах, хүн хоорондын зай барих гэх мэт энгийн аргуудыг хэрэгжүүлээрэй.

Томуу, томуу төст өвчин тусах, хүндрэх эрсдэлтэй бүлэгт тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс багтдаг. Энэ дундаа 5 хүртэлх насны хүүхдүүд уушгины  хатгаагаар хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй байдаг бөгөөд 15 нас хүртэлх хүүхдүүд ч хөнгөн хэлбэрээр өвдөх байдал ажиглагддаг. Гэхдээ хөнгөн хэлбэрээр өвдөж байна гээд орхилгүй сургууль, цэцэрлэгт явуулахгүй, гэрээр асрах, дархлааг дэмжиж, эмчийн заавраар эмчилгээг хийлгэхийг зөвлөж байна." гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ