Ц.Эрдэмбилэг: Эмийн жагсаалтад орсон Швейцарын Novartis үйлдвэрийн 16 төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр бүх эмийн сангаар худалдаалахаар болж байна



Novartis компанийн 16 нэр төрлийн эмийг Монгол Улсад бүртгэж бүх эмийн сангуудаар түгээх шийдвэр гарсан тухай ЭМЯ мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Өнөөдөр бид бүхэн түүхэн өдрийн гэрч болж байна. Дэлхийн хэмжээний брэнд Novartis компанийн эмийн үйлдвэрийн 16 эмийг Монгол Улсад бүртгэлээ. Novartis acsess хөтөлбөр Швейцар улсад төвтэй, Novartis гэдэг эмийн компаниас улс орнуудад хэрэгжүүлж байгаа хөтөлбөр.

МУ-ын Засгийн газар,  Швейцар улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд  "Новартис аксес" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр МУ-ын Хүний эмийн зөвлөл хуралдаж, "Новартис аксес" хөтөлбөрийн хүрээнд  нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон олон улсын нэр хүндтэй компанийн  16 төрлийн эмийг  манай улсад бүртгэлээ. 

"Новартис аксес" хөтөлбөр нь Швейцар улсад төвтэй, "Новартис" гэдэг компаниас хөгжиж байгаа улс орнуудад хэрэгжүүлж буй  төсөл хөтөлбөр байгаа. Хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих , олон эмчлүүлэгчид хүрч үйлчлэх боломжийг бий болгох, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж халдварт болон халдварт бус өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, Бага болон дунд орлоготой улсуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр тодорхой байр суурьтай хамтран ажиллах зорилготой.

Монголд төдийгүй дэлхийд нас баралтын 75-аас дээш хувийг эзэлж буй халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн 15 төрлийн 24 эмийг үйлдвэрийнх нь үнээр буюу нэг ам.доллароор /нэг курс/ Монгол Улсад нийлүүлэхээр эхлүүлээд, гэрээ байгуулсан. Эдгээр эм нь ДЭМБ-аас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон юм. 

Монгол Улсад хамгийн олон удаа жор бичиж олгодог эмүүдийг нэг хайрцгийг нь нэг долларын үнээр авахаар болж байна. Гэрээний дагуу нийлүүлэгдэх ёстой эмийн 80 орчим хувь нь орж ирээд байна. 

Хүний эмийн зөвлөлөөс бүртгэсэн Novartis компанийн эмийн үйлдвэрийн 16 эмийг бүх эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудаар хөнгөлөлттэй олгох чиглэлийг өнөөдрөөс өгөхөөр болсон.

Жишээлбэл Амлодипин гэдэг эмийг ЭМД-аас 70% нь хөнгөлөгдөөд иргэн 11,000 төгрөгөөр авдаг зохицуулалт үйлчилж буй.

Харин Novartis компанийн Амлодипин эм орж ирж байна. Үнийн тухайд дунджаар нэг сарын хэрэглээ нь тээврийн зардалтайгаа нийлээд 8,000-9,000 төгрөгөөр орж ирнэ.

24 эмийг үйлдвэрийнх нь үнээр оруулж ирснээр ЭМД-ын сангаас 9 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой. Хөтөлбөр таван жил үргэлжилнэ.

Иргэд Novartis үйлдвэрийн эмийг аль эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр авахыг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газраас болон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас мэдээллүүдийг авах боломжтой" хэмээн хэллээ. гэв.

Хөтөлбөрийн хүрээнд импортлогдох эмүүд:

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ