ЭМЯ-ны албан хаагчид “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдлээ



Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.  Манай Улс 1998 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жил Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн Ерөнхий газраас  НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЬЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэж байна.

Тэгвэл Жендэрийн үндэсний хорооны албан хаагч болон Үндэсний шинжээч нар ЭМЯ-ны ажилтан, алба хаагч нарт "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө" /2022-2031/-г танилцуулах уулзалт хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны ажилтан, албан хаагчид Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдлээ. 

Arslan.mn

Энэ үеэр ХЭҮК-той хамтран "Хүний эрхийн мэдрэмж, ажлын байрны дарамт" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Энэхүү сургалтын зорилго нь эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авч буй иргэд болон ажилтнуудын эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих, хүний эрхийн зөрчил илэрвэл түүнийг таслан зогсоох, цаашид дахин гаргахгүй байх чиглэлд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн болно. 

Сургалтад хамрагдсан нийт ажилтан, албан хаагчдад хүний эрхийг хангах чиглэлээр төлөвлөгөөг боловсруулах, сургалт зохион байгуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган тодорхой ажлуудыг зохион байгуулах чиглэл өглөө. 

Arslan.mn

 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ