Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Зүрхний аблаци түлэх“ ШИНЭ ЭМЧИЛГЭЭГ амжилттай НЭВТРҮҮЛЖ эхэллээ



Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэлзүйн үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ хүрээнд УНТЭ нь БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ " эмнэлгийн "Зүрхний хэм алдалт"-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон 2 эмчийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтанд хамруулсан.

БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ ЭМНЭЛЭГ-ийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор  ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг,  УНТЭ-ийн Зүрхний Төвийн "Зүрхний Хэм Алдагдал"-ын багтай хамтран " Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт" оноштой  5 тохиолдолд Зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Arslan.mn

Хамтран ажилласан Кореа их сургуулийн АНАМ эмнэлгийн хамт олон, УНТЭ -ийн Зүрхний төв болон дэмжин оролцсон хамт олондоо талархал илэрхийлж байна.

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ