Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЭМЯ-наас 8-р сарыг "Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих" сар болгон зарласан билээ.
Үүнтэй холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлэг ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэн байгууллагын нийт ажилтны ҮНДСЭН ЦАЛИНГ 50 хувиар нэмэгдүүлж, 33 ажилтанд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Тэгвэл уг хөтөлбөрийн хүрээнд 33 ажилтанд нийт 900.000.000/есөн зуун сая/ төгрөгийн орон сууцны урьдчилгааг олгож хөтөлбөрт хамрагдсан ажилчид орон сууцандаа орсон байна.
Худалдаа хөгжлийн банк нь орон сууцны урьдчилгаа авсан ажилчдын орон сууцны 6 хувийн ипотекийн зээлийг түргэн шуурхай шийдвэрлэж хамтран ажиллаа гэж УНТЭ-ээс мэдээллээ.