Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхийд LIFESTYLE Фото Спорт, соёл урлаг Дэлхий Нийгэм Эдийн засаг Улс төр Видео Ярилцлага LIVE УНТЭ нь БНСУ-ын эмч нартай хамтран “тосгуурын ж



Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг БНСУ-н Кореа их сургуулийн эмнэлэгтэй зүрхний хэм судлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 2022 онд үйлдсэний дагуу тус эмнэлгийн профессорын багтай хоёр дахь удаагаа 2023.08.15-08.19 хүртэлх хугацаанд хамтран ажиллалаа.

Тэгвэл энэ удаад Шим Жеймин профессороор ахлуулсан баг УНТЭ-ийн хэм судлалын баг ирж, УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран Монголд эмчлэх боломжгүй тосгуурын жирвэгнээ хэм алдагдалыг түлэх эмчилгээг дөрвөн өвчтөнд, хэм судлалын оношлогоо ажилбарыг нэг өвчтөнд амжилттай хийж, гүйцэтгэн ажлын байранд эмч, мэргэжилтнүүдийг дадлагажуулах ажлыг хийжээ.

Arslan.mn

Тосгуурын жирвэгнээ хэм алдалт нь тархинд шигдээс үүсч нас барах, хөдөлмөрийн чадвар, амьдралын чанараа алдах эрсдэлд хүргэдэг. Цаашид тус эмнэлэг нь өндөр хөгжилтэй орнуудаас нарийн мэргэшсэн зочин профессорын багийг урин авчирч, хамтран ажиллах, Тосгуурын жирвэгнээ хэм алдагдалыг түлэх эмчилгээг Монгол улсад нутагшуулах зорилго тавин ажиллаж байна. 

Arslan.mnArslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ