Монгол-Солонгосын хамтарсан “Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурал” найм дахь жилдээ болж байна



Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, БНСУ-ын их сургуулиуд хамтран найм дахь жилдээ “Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурал”-ыг “Ёс зүйг дээдэлнэ-Эрдэнэт хүний амийг аваръя” уриан дор зохион байгуулж байна.  

Олон улсын хуралд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбооны тэргүүн, Гавьяат эмч Д.Нямсүрэн, Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, Ардын эмч Н.Оюундэлгэр, Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, гавьяат эмч П.Батчулуун,  БНСУ-ын Рафейль интернэйшнл байгууллагын тэргүүн, Азийн Эртхэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ан Гью Ри, Сөүлийн үндэсний их сургуулийн их эмч Им Хён Ил зэрэг эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Монгол-Солонгосын хамтарсан Эрхтэн шилжүүлэн суулгалтын VIII хурлын үеэр Монголын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, эмчилгээний ёс зүйн батлагдсан удирдамж, амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, тархины үхэлтэй донорын менежмент зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм. 

Arslan.mn

Олон улсын хурлын нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Энэ жил УНТЭ-ийн “Үүдэл эс шилжүүлэн суулгах баг”-ийн хамт олон Монголын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, азийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ёс зүйн асуудлууд зэрэг олон асуудлыг ярилцахаар тус хурлыг зохион байгуулж байна.

Хуралд БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн эмнэлэг, Католикийн их сургууль, Бундам, Асан их сургуулийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдээс гадна УНТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ зэрэг лавлагаа шатлалын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Энэ жилийн хувьд УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс засал, бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслаа амжилттай хийсэн бол Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн хамт олон “Төрийн соёрхол” хэмээх төрийн дээд шагналыг хүртлээ. Үүнээс гадна үе шилжүүлэн суулгах багийн хамт олон дээд мөч хадгалах мэс засал, эвэрлэг шилжүүлэн суулгах багийн хамт олон Канадын профессоруудтай хамтарч, эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол Улсдаа анх удаа хийсэн. Цаашид БНСУ-ын Асан их сургуулийн хамт олонтой хамтран нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж, боловсон хүчнээ бэлтгэж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас манай эмнэлгийн “Эртхэн шилжүүлэн суулгах төв”-ийн барилгын ажилд онцгой анхаарч, энэ жил барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Өөрөөр хэлбэл бид өнгөрсөн жилийн хурлаас хойш ярих зүйл ихтэйгээр энэ жилийн хурлыг угтаж байна. ” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ