Ерөнхий боловсролын дунд сургуулийн хоёрдугаар улирлын амралт энэ сарын 18-наар дуусч, пүрэв гаригт хичээл эхлэх ёстой. Гэвч томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа учраас Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлтийг энэ сарын 11-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандан гаргасан. Тиймээс эцэг эхчүүдийн дунд амралтыг сунгах эсэх талаар хүлээлт үүсээд байсан билээ. Тэгвэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны удирдлагууд уг асуудлыг хэлэлцээд амралтыг сунгахгүй гэх шийдвэр гаргасан байна. Тиймээс ЕБС-ийн хичээл энэ сарын 19-нөөс хуваарийн дагуу хичээллэж эхэлнэ хэмээн мэдэгдээд байсан бол энэ асуудлыг өнөөдөр ерөнхий сайд эцэслэн шийдвэрлэхээр болсон тухай эх сурвалж мэдээллээ.
Тодрулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 10:00 цагт өрөөндөө дуудуулжээ. Улмаар сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг ярилцан салбарын сайд нартай зөвшилцсөний үндсэн дээр сурагчдын амралт сунгах эсэхийг шийдвэрлэхээр болжээ.