Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авна



Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлэг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн зүгээс чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг тогтоох шаардлагад нийцүүлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна. Хуулийн төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй болно. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, саналаа ирүүлнэ үү. Холбоо барих утас: 321443; Имэйл хаяг: munkherdene.d@ulaanbaatar.mn

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулга болон хуулийн төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ