Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг чиглэл болгов



Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Хуралдаанаар:

  • 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, хичээлийн шинэ жил, “COP 17” хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.
  • Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн барилгуудын зориулалтыг өөрчлөн “Хотхоны бага сургууль” болгож 2,200 гаруй суралцагчийг хамруулахаар ажиллаж байна.
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай байна. Дулаан, цахилгаан, ус хангамжийг тасалдуулахгүйгээр өвөлдөө бэлтгэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад даалгав.
  • Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг нийслэлийн Замын хөгжлийн газарт чиглэл болгов.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ