НББСШУ-ны байнгын хорооны гишүүд БСШУСЯ-нд ажиллав



УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо БСШУСЯ-нд ажиллаж, энэ салбарт цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. БСШУСЯ-ны зүгээс салбарын хүрээнд хийж хэрэгжүүлэх ойрын болох хэтийн зорилго төлөвлөгөө хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав. 
Дээд боловсролын хүрээнд “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, холбогдох журмуудыг шинэчлэх, судалгаанд суурилсан их сургууль үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулах, үр дүнд суурилсан боловсрол хөтөлбөр боловсруулан батлуулах, сургалт судалгааны орчинг сайжруулах, оюутны хөгжлийн зээлийг олгох, орлоготой оюутан хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийх юм. 
Ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд “Сургалтын төлөвлөгөө нь Боловсролын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулах сургалтын агуулга, хэлбэр, шаардагдах цагийн хэмжээ, хүний болон санхүүгийн нөөцийн хуваарилалт, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичиг юм. Одоогоор дунд анги 18 хичээл, сургалтыг дэмжих 3 үйл ажиллагаа, ахлах анги 10 дугаар ангид 11 хичээл заавал судалж, 8 бүлгийн 23 хичээлээс 4 хичээл сонгон судалдаг. Сургууль зохицуулах цагаар ажил мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголтын хөтөлбөр судалж байна. 11-12 дугаар ангид 11 хичээл заавал судалж, 5 бүлгийн 15 хичээлээс 4 хичээл сонгон судалж байна “Ерөнхий боловсролын сургууль хүүхдэд зөвхөн шинжлэх ухааны мэдлэг, боловсрол, чадвар эзэмшүүлдэг газар биш. Ерөнхий боловсролын сургууль хүүхдийг эрүүл чийрэг, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай хүн болоход нь тусалдаг нийгмийн институци байх ёстойг онцлов”.
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ