Кувейт Улсын Засгийн газар Баян-Өлгий аймагт 274 мянга 835 ам.долларын буцалтгүй тусламж олгоно



Кувейт Улсын Засгийн газар Баян-Өлгий аймагт 274 мянга 835 ам.долларын буцалтгүй тусламж олгох болжээ.

Уг хөрөнгөөр тус аймагт 35 айлын "Кувейт хотхон" төслийг хэрэгжүүлэх бөгөөд өнөөдөр гэрээнд УИХ-ын гишүүн, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд Кувейтын Элчин сайд Халид Иатим Аль Фадли нар гарын үсэг зурлаа.

Баян Өлгий аймгийн  Өлгий суманд өнгөрсөн оны 7 дугаар сарын 10-нд үер бууж, 361 өрх өртсөн. Үүнээс 105 байшин нурж, 70 байшин нурах эрсдэлд орсон юм.Үүнтэй холбоотой Кувейт улсын Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 7-нд Баян-Өлгий аймагт буцалтгүй тусламж үзүүлэх тогтоол баталсан билээ. "Кувейт хотхон"-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 8 км-ийн зайд байгуулах бөгөөд өнөөдрөөс энэ оны 8 дугаар сарын 15 хүртэл бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх юм. Тус хотхон нь 5х9 метрийн хэмжээтэй 35 байшин, 100 хүний мөргөл үйлдэх Лалын шашны масжид буюу сүм, 10 ширхэг гэрлийн шон, явган хүний зам, ундны усны хоёр худагтай байна хэмээн Н.Энхболд гишүүн хэлэв.

Түүнчлэн өнгөрсөн оны 10 дугаар сард  Кувейт улсын Аукаф нийгмийн сангаас үерт өртсөн айл, өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн газарт цахилгааны шугам сүлжээ барих, гүний худаг байгуулах ажилд 60 мянган ам.долларын тусламж үзүүлжээ. Мөн энэ долоо хоногийн эхээр тус услын Элчин сайдын яам үерт өртсөн 205 айлд 64.7 мянган ам.долларын тусламжийн багц гардуулсан байна. Тусламжийн багцад  3 тонн нүүрс, нэг үхэр, 25 кг будаа, хоёр сав ургамлын тос багтсан байна. Ойрын хугацаанд хоёрдугаар багцыг гардуулахаар төлөвлөж байгаа аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ