"Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн хурал айлтгалуудыг хот хөдөөгийн хийдүүдэд хурж эхлээд байгаа билээ. Монголчууд шинийн 15-ны дотор багтан гарч буй жилийнхээ заслыг хийлгэн, ном хуруулдаг уламжлалтай.
Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд шинийн 1-15-нд "Чойн-пүрэл-жон-а" буюу номын эрд хувилгаан үзүүлсэн их дүйчин хурал айлдаж байгаа аж. Харин шинийн найманд "Их манал", "Маналын дончод’’,’’Дарь-Эхийн мандал шива" хурлуудыг айлдах бол шинийн 10-нд Манба дацанд "Жигжид", "Гомбо", "Гонгор", "Шанлай", "Данжан", шинийн 11-нд "Дүйхор", "Чогор", "Сагар", "Дүлцон", шинийн 14-нд Манба дацан хийдэд "Бэхэн ганжуур", шинийн 15-нд Манба дацан хийдэд "Сандуйн жүд", "Сожон" тус тус хурах юм байна.