БАРИЛГЫН САЛБАРЫН БҮХИЙ Л ХУДАЛДАА, ҮЙЧИЛГЭЭГ НЭГ ДОР ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ



Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудынхаа цаг хугацааг хэмнэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Барилгын ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо Монголд анх удаа байгуулагдаж байна.

Энэхүү “Барилгачин” төслийн хүрээнд барилгын материал үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн барилгын гүйцэтгэгч компаниуд, иргэдэд шууд хүргэх боломжтой болох юм.

Үр ашиггүй олон төрлийн сурталчилгаанд мөнгөө зарцуулалгүй, зөвхөн зорилтот хэрэглэгчдэд хандсан тусгай сувгаар бараа бүтээгдэхүүнээ худалдаж, барилгын салбартаа харилцагч, хамтрагчдынхаа хүрээг өргөжүүлэх худалдааны хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж буй уг төсөлд хэд хэдэн дэд төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд:

  • www.barilgachin.mn онлайн худалдааны сайт
  • Барилгачин шоурүүм
  • Зөвлөгөө мэдээллийн төв
  • Хөдөлмөр зууч
  • Оператор call center
  • Тээвэр логистик
  • Барилгачин сургалтын төв
  • Санхүүгийн төв багтана.

Эдгээр дэд төсөлд хамрагдсанаар барилгын ханган нийлүүлэгчид нь олон зах, дэлгүүр, борлуулагчдаар дамжуулахгүйгээр зорилтот хэрэглэгчдэд бараа, үйлчилгээгээ хүргэж ажиллах хүч, маркетинг, санхүүгийн зардлаа хэмнэн, өндөр өгөөжтэй ажиллах боломжтой юм.

“Барилгачин” төслөөс барилгын материал нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчиддээ онцгой боломж, нөхцөлийг санал болгож байгаа. Тухайлбал,

  • бараа материалыг үр ашигтайгаар хадгалах, тээвэрлэх, нийлүүлэх нэгдсэн логистик төвлөрөл,
  • барилгын материалын шоурүүм болон www.barilgachin.mn онлайн худалдааны сайтаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ биет байдлаар болон шууд зорилтот хэрэглэгчиддээ танилцуулснаар, борлуулалтаа тогтвортойгоор өсгөж, зах зээлийн хүрээгээ тэлэх,
  • хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх, барилгын материалыг зээлээр, бартераар худалдан авах,
  • бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, гүйцэтгэгч байгууллагуудын мэргэжлийн зөвлөгөөг нэг дор төвлөрүүлснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах
  • мэдээллийг цаг алдалгүй авч, мэргэжлийн зөвлөгч нартай холбогдох,
  • барилгын материалын чанар, аюулгүй байдал, маркетинг борлуулалтын асуудалд санаа зоволгүй, үндсэн үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулах зэрэг олон давуу тал, боломжийг хүртэх болно.

Монголын барилгын салбарт бараа үйлчилгээний чанарыг сайжруулах, цаг хугацаа, эдийн засгийн үр ашиггүй зарцуулалтыг хумих, захиалагч болон гүйцэтгэгч хэрэглэгчийг холбосон, бүтээгдэхүүн үйлчилгээ, ажиллах хүчний нэгдсэн мэдээллийн бааз бүхий, хөрөнгө оруулагчаас эцсийн хэрэглэгч хүртэлх бүхий л түвшинд үр өгөөжөө өгөх онцгой таатай нөхцөлийг бүрдүүлсэн БАРИЛГАЧИН төсөлд Эрхэм таныг хамтран ажиллахыг урьж байна.

Холбоо барих: 77111177, 88817777, 88837777

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ