МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА



Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сардаа буюу есдүгээр сард багтан хуралдахаар төлөвлөж байгаа юм байна. Наймдугаар сарын эдийн засгийн суурь  үзүүлэлтүүдээс  харахад  мөнгөний хатуу бодлого цаашид үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болж ирж байгаа тул уг хурлаар бодлогын хүүг өөрчилж магадгүй гэсэн хүлээлт үүсч байна.

Мөн  өнгөрсөн баасан гарат УИХ-аар төсвийн тодотголыг баталсантай холбоотойгоор мөнгөний бодлогын хүүд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага гарч байж ч болзошгүй.

Төв банк өнгөрсөн наймдугаар сарын 18-нд түүхэндээ анх удаа огцом буюу 4.5 нэгж хувиар бодлогын хүүг нэмэгдүүлж 10.5 хувь байсныг  15 хувьд хүргэсэн.  Энэ нь төсвийн алдагдал тэлж, орлого тасалдсан, мөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн өгөөжийг хамгаалах зорилготой бодлогын арга хэмжээ байсан юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ