Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд шинэ цэцэрлэг үүдээ нээв



Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан 243 дугаар цэцэрлэг нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа.

Тус хороонд 0-5 насны 920 хүүхэд бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар нийт хүүхдийн 80 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм.

Энэхүү цэцэрлэг нь 10 бүлэгт 240 хүүхдийн ортой бөгөөд хамран сургах тойргийн 360 хүүхдэд 38 багш, ажилчид сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн хэлэхдээ, “Бид хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүрэгтэй хүмүүс. Нөгөө талаас энэ цэцэрлэгийн бүтээн байгуулалт бол иргэд та бүхний санал, санаачилгын үр дүнд боссон гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь Орон нутгийн сонгуулиар 16-р тойргийн иргэдтэй уулзалт хийхэд нэн тэргүүнд шаардлагатай зүйл бол цэцэрлэг гэж хэлж байсан. Өнөөдөр ийм сайхан цэцэрлэг нээлтээ хийж бидний ирээдүй болсон бяцхан үрсийг маань сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа нь бидний хамтын ажиллагааны бодит үр дүн юм” гэв.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү цэцэрлэгийг “Морин сувд” ХХК гүйцэтгэсэн байна. Энэхүү цэцэрлэгт БСШУСЯ-наас 43 сая төгрөг, Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 29 сая, эцэг эх, бусад байгууллагаас 13 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тохижуулсан байна.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ