ШУУРХАЙ МЭДЭЭ: Тавантолгойд хоёр цэрэг амиа алджээ



Төв аймагт байрлах зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв буюу "Тавантолгой"-д гранат дэлбэрч, хоёр хүн амиа алдаж, найман хүн шархадсан байна. Осол өнөөдөр 18:00 цагийн орчимд гарсан гэж эх сурвалж мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан бөгөөд тэд марш тактикын тэмцээний бэлтгэл хийж байсан аж.

Ослын шалтгааныг тогтоохоор шуурхай комисс ажиллаж байна. Болсон явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтран, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгааг албаны хүмүүс хэллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ