Орос улс Беларусьт нэг тэрбум ам.долларын зээл олгох асуудлыг судалж байгаа гэнэ. Беларусийн төсвийг дэмжих зорилготой уг зээлийн тухай ОХУ-ын сангийн сайд Антон Силуанов мэдээлжээ. Тэрээр “Хоёр улсын төрийн тэргүүн уулзаж, санхүүгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан. Одоо энэ асуудлыг судалж байна. Төсөв болон төлбөрийн балансыг дэмжих зорилгоор нэг тэрбум ам.долларын зээл олгох болно” гэж сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Беларусийн Ерөнхий сайдын орлогч Владимир Семашко энэ долоо хоногийн эхэнд Москва нэг тэрбумын зээл олгох амлалт өгсөн гэдгийг мэдэгдсэн.