Д.Эрдэнэбат: Сайд нарын багц 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг зайлшгүй эргэж харах шаардлагатай



УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд мэдээлэл хийж, төсвийн тодотголтой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Өглөөний хэвлэлийн хуралд бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар оролцов.
Тэрээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат " Өмнө нь эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байсан ч хүүхдүүдэд 223 тэрбум төгрөг олгож болоод байсан. Гэтэл одоо Олон улсын валютын сан /ОУВС/-гийн шаардлагаар гэдэг үгээр халхавчилж, 40 хувьд нь олгох заалт оруулж ирж байна. Сайд нарын багц 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг зайлшгүй эргэж харах шаардлагатай гэж манай намын бүлэг үзэж байгаа. Дараагийн асуудал бол тэтгэврийн нас. Тэтгэвэрийн насыг 65 хүргэх, дэлхийн жишигт хүргэх зэрэг нь эргэлзээ төрүүлж байна. Монгол Улс ажилгүйдэл өндөртэй, үйлдвэр сул хөгжсөн орон. Ийм улсад тэр дэлхийн жишиг таарах уу, үгүй юу гэдгийг эргэж харах ёстой. Дөрөвдүгээрт, маш олон хүний хэрэглээ болсон “Приус” машиныг онцгой албан татварт хамруулахаар оруулж ирж байгааг дэмжихгүй байгаа. Шинэ Приус машин 375 мянгаас 5 сая төгрөг төлөх байдлаар татварыг оруулж ирлээ. Үүнийг бид залруулах нь зүйтэй гэж үзэж байна." гэлээ.
Түүнээс Ардчилсан намынхан ОУВС-гийн хөтөлбөрийн хямд өртөгтэй эх үүсвэр авахыг эсэргүүцэж байгаа асуудал биш юм. Хөтөлбөрт хамрагдахын тулд бид макро зорилт, төсвийн тэнцлийн орчноо муутгах шаардлагагүй. Монгол Улс өөрийн гэсэн Засгийн газартай, мөнгөний бодлоготой улс. Ирэх гурван жилд алдагдлаа хэдий хэмжээнд бууруулах вэ гэдэг асуудал манай Засгийн газрын бодлого байх ёстой. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг хайж байгаа болохоос зөвхөн ОУВС-гийн хөтөлбөр гэдэг нэрийн дор улс өөрийн зорилтоо муутгах шаардлага байхгүй гэж үзэж байгаа юм байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ