Эрдмийн чуулганы шалгаруулалтыг нийслэлийн Амгалан амаржих газар тэргүүллээ



Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг угтаж, харьяа байгууллагын сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, сувилахуйн тусламж, үйлчилгээнд тулгамдсан асуудлыг илрүүлж, шийдвэрлэх зорилгоор эрдмийн чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ ч утгаараа, ээлжит эрдмийн чуулганаа өнгөрөгч баасан гарагт “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулья” сэдвийн хүрээнд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. 

Чуулганы үйл ажиллагааны нээлтэд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын орлогч дарга О.Баяр, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нар оролцсон юм. Шүүгчээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Ерөнхий мэргэжлийн тэнхимийн эрхлэгч анагаах ухааны доктор, дэд профессор Д.Мягмарцэрэн, АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах тэнхимийн багш сувилахуйн ухааны магистр, докторант Д.Энхтуяа, Анагаах ухааны магистр, докторант М.Энхтөгөлдөр нар ажиллалаа.

Энэ удаагийн эрдмийн чуулганаар хэлэлцүүлж буй судалгааны ажлууд нь сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлгээ хийх, тулгамдсан асуудлыг тодорхойлох, алдаа оноог дүгнэх, түүнийг шийдвэрлэх, сувилгаа, асаргааны орчин үеийн  арга, аргачлалыг нэвтрүүлэхэд шинжлэх ухааны үндэстэй чухал нотолгоо болох юм байна.

Эрдмийн чуулганы шалгаруулалтад нийслэлийн Амгалан амаржих газар нэгдүгээр байр, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв хоёрдугаар байр, нийслэлийн Өргөө амаржих газар гуравдугаар байр эзэлж, өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнууллаа.  Мөн нийслэлийн Амгалан амаржих газар тус шалгаруулалтын тусгай байрын шагналыг хүртсэн юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ