2017 оны 4-р сарын 18-ны Мягмар гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг саатуулж аижллаа.
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 297 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 234 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 4 нь сургуулийн насны хүүхэд байсан. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдсөн 3 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн хүйсийн харьцааг авч үзвэл амь насаа алдагсдын 69,9% нь, гэмтсэн хүмүүсийн 52,4%-ийг эрэгтэй хүмүүс эзэлж байна.
Тухайлбал, БЗД-ийн нутаг Доржийн гудамж, КТМС-ийн урд замд улсын дугаар тодорхойгүй T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч сурагч А-г мөргөж гэмтээн гэрт нь хүргэж өгөөд явсан хэргийг шалгаж байна.
Нас, хүйсийн үзүүлэлтээс дүгнэхэд 18-40 насны эрэгтэй хүмүүс нь зам тээврийн осолд өртөж амь насаа алдаж, гэмтсэн нь энэ насны хүмүүс замын хөдөлгөөнд идэвхитэй оролцдогтой холбон үзэж болох юм. Түүнчлэн хөдөлмөрийн насны хүмүүс замын хөдөлгөөнд зөв оролцоогүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэн нэгэн буруутай этгээдээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
Жолооч та замын хөдөлгөөнд түрэмгийллээр бус, ухаалгаар оролцоорой.