Монголын Сурагчдын холбоо нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын 10 их дээд сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулж “Мөрөөдлийн боловсрол” нээлттэй аяныг гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагаагаар дамжуулан ахлах ангийн сурагчид мэргэжил сонголт, элсэлтийн шалгалт, тухайн сургуулийн онцлог давуу талыг мэдэж авахаас гадна мэргэжлийн багш нараас зөвлөгөө авч өөрсдийн сонирхож буй сургуулийн талаарх үнэн бодит мэдээллийг сургууль тус бүр дээр нь очиж авахад тус үйл ажиллагааны зорилго оршино.
Элсэгчдэд зориулсан мэргэжил сурталчлах өдөр өнөөдөр 14.00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт эхэлнэ. Энэхүү аян нь үнэ төлбөргүй бөгөөлд энэ сарын 29-ныг дуустал үргэлжлэх юм.