ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!



Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд мэргэжлийн үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. 

 Манай улсын Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймгуудад сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан, идэвхтэй голомттой байгаа юм. Иймд эдгээр нутагт ажиллаж, амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна.

Эх сурвалж: НЭМГ

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ